Нууцлалын бодлого
Хүмүүс надад хамгийн хэцүү зүйлээ бичдэг. Түүнийг би ингэж хадгалдаг.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Цаг захиалах форм дээр та нас, хүйс, Instagram нэр, и-мэйл хаяг, ярихыг хүсэж буй сэдвээ бичдэг. Өөр мэдээлэл цуглуулдаггүй. Сурталчилгааны cookie, аналитик ашигладаггүй.
Уулзалт өөрөө
Уулзалт Instagram видео дуудлагаар болно. Дуудлагыг бичиж авдаггүй, дэлгэцийн зураг авдаггүй, хэсэгчлэн ч контент болгодоггүй. Ярианы агуулга хоёрын хооронд үлдэнэ.
Хэн үздэг вэ
Зөвхөн tergelxy өөрөө уншина. Өөр хэн ч, ямар ч гуравдагч этгээдэд дамжуулдаггүй, зардаггүй.
Юунд ашигладаг вэ
Зөвхөн таны уулзалтыг товлох, тантай эргэж холбогдох зорилгоор. Өөр зорилгоор ашиглахгүй.
Хаана хадгалагддаг вэ
Мэдээлэл Supabase болон Vercel-ийн сервер дээр, Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна хадгалагддаг. Формыг илгээснээр та мэдээллээ улсын хилээр дамжуулахыг зөвшөөрч байна. Энэ бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу шаардагдах тодорхой зөвшөөрөл юм.
Хэр удаан хадгалагддаг вэ
Уулзалт болсноос хойш 12 сар. Дараа нь устгагдана. Хүсвэл түүнээс өмнө устгуулж болно.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах эрхтэй. hello@tergel.mn хаягаар бичихэд 14 хоногийн дотор биелүүлнэ.
Хэрэв яаралтай бол
Энэ сайт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлдэггүй. Амь насанд аюул учирсан тохиолдолд 103 (түргэн тусламж) эсвэл 108 (сэтгэл зүйн яаралтай тусламжийн утас) руу залгана уу.
Шинэчлэгдсэн 2026.09.14